• вэб сайт, веб сайт

Smart Challenge

01. Вэб сайтыг ямар хугацаанд хийдэг вэ?

Вэб сайтыг хийх хугацаа нь тухайн вэб сайтынхаа бүтэц, хэмжээ, зорилгоос шалтгаалан  харилцан адилгүй байдаг. Бидний ажиллагаа тухайн вэб сайт нь хэдэн хуудастай байх, вэб сайтаар дамжуулан хийгдэж байгаа бизнес үйлдэл, график дизайн нь хэр ажиллагаатай  зэргээс шалтгаалдаг. Дундажаар компанийн танилцуулга 10-15 вэб хуудастай сайтын хувьд ойролцоогоор ажлын 21 хоногийн дотор хийх боломжтой. Дэлгэрэнгүй мэдээллийг Компанийн Вэб Сайт Хийх хуудаснаас үзнэ үү. Вэб сайт хийх талаар бидэнтэй холбоо барина уу. Бид вэб сайт хийх талаар үнэгүй зөвлөгөө өгч байна.

02. Вэб сайт хэдээр хийдэг вэ?

Манай компани уруу утасдаад шууд л “Вэб сайт хэдээр хийдэг вэ?” гэсэн асуултыг маш ихээр тавьдаг. Вэб сайт хийлгэх гэж байгаа байгууллагын хувьд “Ямар компаниар вэб сайтаа хийлгэх вэ” гэдэг шийдвэр гаргахын тулд вэб сайт хийдэг компаниудаас үнийн санал гаргуулах шаардлагатай болдог болохоор ингэж асуудаг байх.
Гэвч бид ийм асуултанд шууд хариу өгөх боломжгүй байдаг. Бид вэб сайт хийх үнэлгээг тухайн вэб сайтыг хийхэд зарцуулах ажлын хэмжээ (хүн/цаг гэдэг нэгж)-н дээр тулгуурлан гаргадаг. Вэб сайт хийхэд зарцуулах ажлын хэмжээ нь тухайн вэб сайтын бүтэц, төрөл, зорилго, агуулга, агуулгыг үзүүлэх хэлбэр, ашиглаж байгаа технологи гэх мэт маш олон зүйлээс шалтгаалж харилцан адилгүй байдаг.
Тийм учраас та вэб сайт хийлгэх үнийн санал авахыг хүсэж байгаа бол хийлгэх гэж байгаа вэб сайтынхаа бүтцийг ерөнхийд нь гаргасан байх шаардлагатай болно. Та анх удаа вэб сайт хийлгэх гээд вэб сайтынхаа бүтцийг ч гаргаж чадахгүй эсвэл вэб сайтын бүтцээ хэрхэн гаргах талаар ч мэдэхгүй байж болно. Бид танд вэб сайтын бүтэц төлөвлөлтөөс эхлээд вэб хөгжүүлэх нэвтрүүлэх талаар зөвлөгөө өгч хамтран ажиллах болно.
 
Вэб сайт хийх үнэ нь вэб сайтаа хийлгэх компаниа сонгох нэгээхэн хүчин зүйл болохоос биш хамгийн чухал хүчин зүйл нь биш юм. Хамгийн гол нь “ХЭНЭЭР, ЯМАР ДИЗАЙНТАЙ ВЭБ САЙТЫГ ЯМАР ТЕХНОЛОГИОР ЯМАР ГҮЙЦЭТГЭЛТЭЙГЭЭР ХИЙЛГЭХ ВЭ” гэдгээ сайн бодох хэрэгтэй болов уу.

03. Вэб сайт хийлгэсний дараа нэмэлт үйлчилгээ байгаа юу?

Модив Софт ХХК нь вэб сайт хийж хүлээлгэн өгсөний дараа сар бүрийн тогтмол үйлчилгээг санал болгодог. Манай компанийн ихэнх хамтрагч байгууллагууд энэхүү үйлчилгээнд хамрагддаг. Харилцагч байгууллагийнхаа вэб сайтын найдвартай ажиллагаа, аюулгүй байдал, мэдээлэлийг шинэчлэх, хандалтын судалгаа хийх гэх мэт олон үйлчилгээг үзүүлдэг. Энэхүү үйлчилгээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ВЭБ САЙТ ШИНЭЧЛЭЛ, АРЧИЛГАА хуудаснаас үзнэ үү. 

04. Вэб сайттай болохын тулд ямар материал бэлдэх вэ?

Вэб сайттай болохын тулд юун түрүүнд вэб сайтынхаа зорилгыг тодорхой болгох шаардлагатай. Энэ вэб сайтаараа дамжуулан ХЭНД, ЯМАР МЭДЭЭЛЛИЙГ, ХЭРХЭН ХҮРГЭЖ, ЯМАР ҮЙЛДЭЛ хийлгэх вэ гэдгээ сайтар тодорхойлох шаардлагатай.
Вэб сайтын зорилгоо тодорхой болгосны дараа вэб сайтынхаа бүтцийг гаргах хэрэгтэй болно. Хэрэв анх удаа вэб сайт хийж байгаа, вэб сайтын бүтцээ хэрхэн гаргахаа мэдэхгүй бол бидэнд хандаарай. Бид вэб сайтын төлөвлөлтөөс эхлээд хөгжүүлэлт, арчилгаа хүртэл цогц үйлчилгээг үзүүлж байна.  
Дараа нь вэб сайтынхаа бүтэц дээр тулгуурлан хуудас тус бүр дээр тавих текст мэдээлэл, зурган мэдээлэл, видео мэдээлэл гэх мэт агуулгыг бэлдэх шаардлагатай болно.
Интернетийг маш олон хүн үзэж ашиглаж байгаа болохоор аль болох өөрийн оригналь агуулгыг бэлдэх хэрэгтэй. Ихэнх хүмүүс зураг, текст байхгүй учраас ижил төстэй вэб сайтаас хуулж тавих нь их байдаг. Энэ нь таны вэб сайтын үнэ цэнийг бууруулахаас гадна зохиогчийн эрхийн асуудал үүсгэх магадлалтай байдаг. Модив Софт нь ийм асуудлаас зайлсхийхийн тулд бүх текст болон зурган мэдээллийг захиалагч талаар бэлдүүлдэг.
Мөн үүнээс гадна вэб сайтынхаа домайн нэр болон вэб сайтаа байршуулах вэб серверийг бэлдэх хэрэгтэй.

05. Вэб дизайныг хэрхэн шийдвэрлэдэг вэ?

Вэб дизайн нь тухайн вэб сайт амжилттай ажиллах эсэхийг шийдвэрлэхэд чухал нөлөө үзүүлдэг. Тийм ч учраас Модив Софт ХХК нь вэб дизайн гаргахдаа маш их ач холбогдол өгч олон талаас нь нарийн тооцоолсон вэб дизайныг гаргадаг. Бид вэб дизайн гаргахдаа бусад компаниуд ажлаа хөнгөвчлөх үүднээс ихээр ашигладаг бэлэн загваруудыг огт ашигладаггүй. Бид зөвхөн тухайн хэрэглэгчид зориулсан оригналь дизайныг гаргадаг.
Дизайн гаргахдаа юун түрүүнд захиалагчийн зүгээс хүсэж байгаа өнгө, бүтэц зэргийг сайтар харилцан ярилцаж захиалагчийн хүсэлтийг аль болох тодорхой болгож түүн дээрээ тулгуурлан оригналь вэб дизайн гаргадаг. Захиалагч нь вэб дизайныг хүний нүдэнд харагдах /visual/ талаас нь харж захиалдаг. Бид үүн дээр нь тулгуурлан вэб сайтын хандалт, хэрэглээ гэх мэт хүчин зүйлийг тооцоолон дизайнаа гаргадаг. Вэб дизайн нь вэб сайтыг хэрэглэж байгаа хүний хүний хувьд ашиглахад хялбар, шаардалагатай мэдээлэлдээ төөрөгдөлгүй хүрэх мөн өнгө үзэмж сайтай байх ёстой  байдаг.
Бид эхний удаад 2-3  хувилбараар вэб дизайн гаргаж захиалагчид үзүүлж, түүнээс нэгийг нь сонгон захиалагчийн хүсэлтийн дагуу вэб дизайнаа өөрчилдөг. Модив Софт нь захиалагчийг хүлээн зөвшөөрөх хүртэл нь вэб сайтын дизайнаа өөрчилж, захиалагчаар батлуулж гэрээнд хавсаргадаг. Тийм учраас бид вэб дизайн батлагдтал гэрээ ч байгуулдаггүй, вэб сайтыг хийж гүйцэтгэх хугацааг тохирох ч боломжгүй байдаг. 

Бидэнтэй холбогдох .
Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 3-р хороо, Замчдын гудамж 84-2 101 тоот, 16052
976-7014-6668
976-9999-3553
Modiw Soft QR code
Үйлчилгээ .

"Бид хэрэглэгчдийгээ зах зээлтэй нь холбохын тулд УХААЛАГ ШИЙДЭЛ, БҮТЭЭЛЧ БАЙДАЛ, ӨНДӨР ТЕХНОЛОГИ -ийг ашиглан хамтран ажиллаж, зөвхөн тухайн хэрэгчлэгчид зориулсан БРЭНД-ийг бүтээгч, хөгжлийн хөтөч болон ажилладаг."

Үгсийн сан .

Gmail гэдэг нь Google компаниас үнэгүй хэрэглүүлж байгаа вэб мэйлийн үйлчилгээ. 2.5GB багтаамжаас хэтэрвэл хадгалах багтаамж, электрон...

Dreamweaver гэдэг нь Adobe-компаний Вэб хуудас засварлах софтын программ.Мэргэжлийн програмистууд худалдааны вэб сайт хийхдээ ашиглах нь их байд...

Dropbox гэдэг нь Dropbox-ын компани нь онлайнаар датагаа хадгалахад зориулсан үйлчилгээ. Интернэтээр дамжуулан хийсэн ажлаа өөрийн компьетерааса...

Portable Document Format /PDF/ нь хэвлэмэл бичгийн элементүүдийг агуулсан агуулсан цахим бичгийн файлын хэлбэр.  

Мэдээ
06/06/2017
Apple-аас хэд хэдэн шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцууллаа.
АНУ Apple- нь  6 сарын 5-нд High end-д зориулагдсан шинэ компьютер iMac Pro-г танилцууллаа. 27 инчийн 5K дисплей 18 core Xeon Processo, Radeon Vega graphics-тай, 128 GB-ийн меморитой . 12 сараас борлуулалт нь хийгдэнэ.  Үнэ нь 4999 ...
Цааш унших
Мэдээ
05/26/2017
Дахин нэг технологийн шинэ бүтээгдэхүүн гарлаа
HTC, VR Орон зайн шилжилт хийдэг ухаалаг утас VR HMD “INK”HTC U11 холбох боломжтой болоод байна. VR HMD ”LINK” HTC U11 бол энэ компанийн гаргасан ухаалаг утас “HTC U11”-тай холбоход зориулагдсан High spe...
Цааш унших