• Бидний хүргэх үйлчилгээ, Вэб сайт хийх

Smart Challenge

SEO .

Вэб сайт нь компанийн бүтээгдэхүүн, үйлчилгээг танилцуулах, борлуулалтыг идэвхжүүлэх хамгийн хямд бөгөөд өгөөж өндөртэй маркетингийн суваг юм. Үүнийг ихэнх компаниуд вэб сайт хийлгэж, нээснээр боллоо гэж үздэг. Вэб сайтыг хийлгэж нээснээр зорилтот хэрэглэгч маань вэб сайтанд зочилж таны бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар мэдээлэл авч чаддаггүй. Тийм учраас зорилтот хэрэглэгчээ вэб сайт уруугаа зохистойгоор татах арга хэмжээ авах зайлшгүй шаардлагатай болдог.

Вэб сайт уруугаа зорилтот хэрэглэгчээ татах хамгийн шилдэг арга нь SEO /Search Engine Optimization/ буюу хайлтын системд зохистой болгох явдал юм. Интернет хэрэглэгч өөрт хэрэгтэй мэдээллийг GOOGLE, YAHOO, BING гэх мэтийн хайлтын систем ашиглан хайдаг. Гэхдээ хэрэглэгч нарын 90 гаруй хувь нь илэрсэн илэрцийн зөвхөн эхний 2 хуудас буюу 20 илэрцийг л хардаг гэсэн судалгаа байдаг. Тийм учраас та вэб сайт уруугаа ирэх хандалтыг тоо нэмэгдүүлье гэвэл вэб сайтаа хайлтын илэрцээр эхний 2 хуудсанд багтаан гаргах шаардлагатай болно. SEO /Search Engine Optimization/ буюу хайлтын системд зохистой болгох гэдэг нь вэб сайт, вэб хуудас-ыг хайлтын системийн илэрцийн үр дүнд дээгүүр гаргаж, хандалтын тоог нэмэгдүүлэхийн тулд хийгдэж байгаа төрөл бүрийн арга хэрэгсэл юм.

Модив Софт ХХК нь захиалагчийн вэб сайтыг хайлтын системд зохистой болгохын тулд хайлтын системтэй хамгийн оновчтой байх вэб сайтын бүтэц, кодчлолыг ашиглахын зэрэгцээ хайлтын системийн алгоритмд зохицсон аргуудыг ашиглан GOOGLE, YAHOO, BING гэх мэт голчлон ашиглагддаг хайлтын системүүд дээр бодит үр дүнг гаргаж байна. Бид харилцагч нартай хайлтын системд илрэх илэрцийн ранкийг дээшлүүлэх гэрээ байгуулан хамтран ажиллаж байна.

Хайлтын системд оновчтой болгох үйлчилгээ

  • Вэб сайтын хандалтын тоогоо нэмэгдүүлье
  • Борлуулалтын хэмжээгээ нэмэгдүүлье
  • Онлайнд суурилсан маркетингаа идэвхжүүлье
  • Бүтээгдэхүүн, үйлчилгээгээ вэб сайтаар дамжуулан сурталчилья

Хайлтын системд оновчтой болгох ажлын дараалал

Модив Софт ХХК нь вэб сайтын хандалтын тоог нэмэгдүүлэх хамгийн чухал хүчин зүйл болох хайлтын системд оновчтой болгох буюу SEO / Search Engine Optimization үйлчилгээг дараах ажлын дарааллын дагуу үзүүлж байна.

01.

Одоогийн хандалтын судалгаа

Вэб сайтын хайлтын системээр илрэх илэрцийн ранкыг дээшлүүлэхийн тулд тухайн вэб сайтын одоогийн байдлын талаар судалгаа хийж, асуудлуудыг тодорхой болгох шаардлагатай байдаг. Энэхүү судалгааны явцад одоогийн илэрцийн ранк, вэб сайтын бүтэц, кодчлол, өрсөлдөгч сайтуудын талаар статистик тоон дээр тулгуурласан судалгаа хийж, хайлтын системд оновчтой болгох буюу SEO / Search Engine Optimization үйлчилгээг үзүүлэх нөхцөлийн талаар захиалагчтай харилцан тохиролцоно.

Одоогийн хандалтын судалгаа
02.

Зохистой түлхүүр үг сонгох

Захиалагчийн үзүүлж байгаа үйлчилгээ, бүтээгдэхүүний төрөл, зорилтот хэрэглэгчийн үйл хөдлөл, чиг хандлага, өрсөлдөгч сайтуудын илэрцийн байдал зэргийг харгалзан үзэж хамгийн зохистой түлхүүр үг /keyword/-ийг захиалагчтай харилцан зөвлөлдөн тохиролцоно. Түлхүүр үгийн зөв сонголт нь вэб сайт уруу ирэх хандалтын тоог нэмэгдүүлэх хамгийн чухал хүчин зүйл байдаг.

Зохистой түлхүүр үг сонгох
03.

Вэб сайтын дотоод өөрчлөлт

Сонгосон түлхүүр үг дээрээ тулгуурлан вэб сайтын бүтэц болон кодчлолыг засаж сайжруулна. Вэб сайт нь Дэлхийн Вэб Сайтын Консерциум /W3C/ болон вэб сайтын стандартчлалын дагуу HTML, CSS кодчлол хийгдсэн байх ёстой байдаг учраас эдгээрийн засаж сайжруулна. Шаардлагатай тохиолдолд вэб дизайнд өөрчлөлт оруулж хайлтын системд тохирсон агуулга бүхий вэб хуудас-ыг шинээр үүсгэж хайлтын системд өгөх мэдээллийг зөв болгон засна.

Вэб сайтын дотоод өөрчлөлт
04.

Хайлтын системийн гадаад өөрчлөлт

Хайлтын системд оновчтой болгох буюу SEO / Search Engine Optimization нь гадаад болон дотоод хүчин зүйлээс хамаардаг. Дээрх үе шатанд дотоод хүчин зүйлийг засаж сайжруулсаны дараа гадаад хүчин зүйлийг сайжруулах, нэмэгдүүлэх үйл ажиллагаа явуулж вэб сайтанд ирэх хандалтын тоог нэмэгдүүлнэ.

Хайлтын системийн гадаад өөрчлөлт
05.

Хандалтын шинжилгээ, тайлан

Захиалагчтай харилцан тохиролцсон түлхүүр үгээр зохистой болгох хайлтын системээр хайлт хийсэн тохиолдолд гэрээт вэб хуудас ямар ранканд байгаа талаар өдөр тутам хэмжилт хийнэ. Хэмжилтийн үр дүнд тулгуурлан хайлтын системд оновчтой болгох буюу SEO / Search Engine Optimization үйлчилгээг цааш сайжруулан явуулдаг. Мөн хэмжилтийн өдөр тутмын үр дүнг захиалагч талд сар бүр тайлагнан бодит үр дүнг үзүүлнэ.

Хандалтын шинжилгээ, тайлан
Амжилт өөд хамтдаа
Бидэнтэй холбогдох .
Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 3-р хороо, Замчдын гудамж 84-2 101 тоот, 16052
976-7014-6668
976-9999-3553
Modiw Soft QR code
Харилцагчдын сэтгэгдэл .

Миний бие болон манай баг Модивсофт компанийн хамт олонтой үр дүнтэй хамтын ажиллагаагаа үргэлжлүүлээд нэг жил гаруй хугацааг өнгөрүүлж байна. Мэргэжлийн өндөр ур чадвартай, хурдтай, бүтээлч хамт олон, байгууллага шиг санагддаг. Бид удаан хугацаанд байнгын, эргэх холбоотой хамтран ажиллаж байгаа. ...

М-Си-Эс Холдинг ХХК

М-Си-Эс Холдинг ХХК

Сайханчимэг /PR Officer/

Хурдан шуурхай , найдвартай чанартай вэб сайт хийж өгсөн та бүхэнд ажлын өндөр амжилт хүсч цаашдаа хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна. ...

М-Си-Эс Кока-Кола ХХК

М-Си-Эс Кока-Кола ХХК

Зулаа /Маркетингийн мэргэжилтэн/

Вэб урлагч "Modiw Soft" компанийн эрч хүчтэй, бүтээлч, ажлын арвин туршлагатай хамт олон захиалагч бидний хүсэлт шаардлагыг хүлээн авч цаг тухайд нь ажлыг гүйцэтгэж байгаа байдал нь хамтран ажилласан бидэнд өндөр сэтгэгдэл төрүүлж чадсан. ...

Скай Резорт ХХК

Скай Резорт ХХК

Зулаа /Маркетингийн мэргэжилтэн/

After signing the contract, they designed us a professional logo and clear visual identity; they later surpassed my expectations by working with great discipline to meet the time table we had agreed on during the negotiation step. ...

Ahlan Travel & Tourism LLC

Ahlan Travel & Tourism LLC

Ameen Alkutainy /CEO/

Вэб дизайныг хэрхэн шийдвэрлэдэг вэ?
Вэб дизайн нь тухайн вэб сайт амжилттай ажиллах эсэхийг шийдвэрлэхэд чухал нөлөө үзүүлдэг. Тийм ч учраас Модив Софт ХХК нь вэб дизайн гаргахдаа маш...
Дэлгэрэнгүй
Вэб сайтыг ямар хугацаанд хийдэг вэ?
Вэб сайтыг хийх хугацаа нь тухайн вэб сайтынхаа бүтэц, хэмжээ, зорилгоос шалтгаалан  харилцан адилгүй байдаг. Бидний ажиллагаа тухайн вэб сайт...
Дэлгэрэнгүй
Вэб сайттай болохын тулд ямар материал бэлдэх вэ?
Вэб сайттай болохын тулд юун түрүүнд вэб сайтынхаа зорилгыг тодорхой болгох шаардлагатай. Энэ вэб сайтаараа дамжуулан ХЭНД, ЯМАР МЭДЭЭЛЛИЙГ, ХЭРХЭН...
Дэлгэрэнгүй
Вэб сайт хэдээр хийдэг вэ?
Манай компани уруу утасдаад шууд л “Вэб сайт хэдээр хийдэг вэ?” гэсэн асуултыг маш ихээр тавьдаг. Вэб сайт хийлгэх гэж байгаа байгуулла...
Дэлгэрэнгүй
Үгсийн сан .

Gmail гэдэг нь Google компаниас үнэгүй хэрэглүүлж байгаа вэб мэйлийн үйлчилгээ. 2.5GB багтаамжаас хэтэрвэл хадгалах багтаамж, электрон...

Dreamweaver гэдэг нь Adobe-компаний Вэб хуудас засварлах софтын программ.Мэргэжлийн програмистууд худалдааны вэб сайт хийхдээ ашиглах нь их байд...

Dropbox гэдэг нь Dropbox-ын компани нь онлайнаар датагаа хадгалахад зориулсан үйлчилгээ. Интернэтээр дамжуулан хийсэн ажлаа өөрийн компьетерааса...

Portable Document Format /PDF/ нь хэвлэмэл бичгийн элементүүдийг агуулсан агуулсан цахим бичгийн файлын хэлбэр.