• Вэб сайт, веб сайт

Smart Challenge

Японы E+Craftman ХХК нь Монголын IT-ийн компанитай бизнесийн хамтын ажиллагаатай боллоо

Компани хоорондын бизнесийн үйл ажиллагааны системийн IT (Мэдээллийн Технологи)-ийг хөгжүүлэгч компани E+Craftman ХХК /Саппоро Хот/ бол Япон-Монголын хоёр улсын хоорондох экспорт, импортыг дэмжих ажиллагааг хэрэгжүүлэхээр болоод байна. 11 сард Монголын IT-ийн компанитай бизнесийн хамтын ажиллагаа эхлүүлсэн. Худалдааны зуучлал болон удирдлагын системийг хамтран хөгжүүлж байгаа бөгөөд ирэх оны хавар гэхэд Монголын компаниудад зориулан борлуулалт хийж эхлэхээр төлөвлөж байна. Япон-Монгол хоёр орны компаниуд нь нэг системээр холбогдсоноор хоёр тал  хэлний бэрхшээлийг үгүй болгож худалдаа арилжаа хийх боломжтой системийг бий болгож байна.

E+Craftman ХХК-ийн гол систем болох “Quick connect service”-ийг Монголын компаниудад зориулан борлуулна. Хамтран ажиллаж байгаа Модив Софт ХХК /Modiw Soft Co.,Ltd. Улаанбаатар Хот/-ийн Ерөнхий захирал болон програмист нь E+Craftman дээр ирж хамтарсан систем хөгжүүлэлтийн ажлаа эхлээд байна.

2017 оны 4 сараас эхлэн Модив Софт ХХК тай хамтран Монголд нэвтрүүлж эхлэхээр төлөвлөж байна. Дотооддоо борлуулж байгаа системийг нэвтрүүлэх зардал нь 50000 иен байдаг ба Монгол нэвтрүүлэх тооцооллыг хийж байгаа.

Энэхүү үйлчилгээ нь бараа, бүтээгдэхүүнийг захиалах, нийлүүлэх, төлбөрийг нэхэмжлэх, төлбөр тооцоо хийх гэх мэт борлуулалтын бүх мэдээллийг үүлэн технологи ашиглан нэг дор удирдаж болох боломжтой Цахим өгөгдөл солилцох /EDI/ систем. Үүнийг нэвтрүүлсэнээр баримт бэлдэх болосруулах ажлыг маш их хэмжээгээр хөнгөвчилнө. Үйлдвэрлэгчээс бөөний худалдаа, жижиглэн худалдаа эрхлэгч хүртэл нэгэн зэрэг энэхүү системийг нэвтрүүлснээр компьютерт өгөгдөл оруулахтай зэрэг захиалга хийж чадахаас гадна компани тус бүр нь захиалгын мэдээллээ нэгтгэж чадна.

Хоёр орны компаниуд нь худалдаа хийсэн тохиолдолд захиалга хийх, хүлээн авах ажиллагааг удирдах цахим баримтыг Япон тал нь Япон хэл дээр, Монгол тал нь монгол хэл дээр оруулбал автоматаар тус тусын хэл дээр хувиргах учраас орчуулгыг үл харгалзан арилжаа хийх боломжтой болно.

Модив Софт ХХК нь вэб сайт хөгжүүлэлт болон онлайн бизнесийн үйл ажиллагаа явуулан компани болон хэрэглэгчийг холбох технологиороо чадварлаг юм. Нөгөө талаас E+Craftman нь В  to  В /Компани хоорондын бизнес/ хэлбэрийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлухийн тулд тус компанийн захирал Нийяма “Цаашдаа В to С /Компани хэрэглэгчдийн хоорондох бизнес/ хэлбэрийн үйл ажиллагаатай холбоотой технологоийг хөгжүүлэхийн зэрэгцээ Модив Софт ХХК-ийн  технологийг ашиглан харилцан үр ашгаа нэмэгдүүлэхээр төлөвлөж байна.

Сангийн Яамны гадаад худалдааны статистикаас үзэхэд 2015 оны Япон-Монголын гадаад худалдааны эргэлтийн нийт дүн 36 тэрбум 900 сая иен /Үүнээс Японы экспорт 30 тэрбум 300 сая иен/, улс тус бүрээр нь аваад үзвэл экспорт нь 77-д орж импорт нь 108-д орохоор ба Худалдааны зах зээлийн хэмжээ тийм ч том биш юм. Гэвч энэ оны 6 сараас /EPA/ хоёр орны хооронд Эдийн Засгийн Хамтын Ажиллагааны гэрээ хэрэгжиж эхэлсэн зэрэг нь цаашид зах зээлийн хэмжээ улам нэмэгдэх хандлагатай байна. Одоогийн байдлаар Японоос экспортлож байгаа гол бүтээгдэхүүн бол   авто машин болон тоног төхөөрөмж бөгөөд Хоккайдогийн давуу тал болох далайг гаралтай бүтээгдэхүүн болон хүнсний бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээг нэмэгдэх боломж маш их байна.

E+Craftman нь 2007 онд байгуулагдсан байгуулагдсан  бөгөөд 2016 оны 3 сарын борлуулалт нь 100 сая 500 мянган иен. Системийн борлуулалт нь амжилттай байгаа ба цаашдаа нэмэгдэх хандлагатай байгаа юм. 2014 онд Вьетнамын Хо Ши Мин хотод компани байгуулсан. Цаашдаа Япон-Монгол-Вьетнамд адил систем ашиглах боломжтой болох бөгөөд эдгээр улс хоорондын экспорт импортын хэмжээг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулахыг /Нийяма захирал/ зорьж  байгаа.

Үйлчилгээ .

"Бид хэрэглэгчдийгээ зах зээлтэй нь холбохын тулд УХААЛАГ ШИЙДЭЛ, БҮТЭЭЛЧ БАЙДАЛ, ӨНДӨР ТЕХНОЛОГИ -ийг ашиглан хамтран ажиллаж, зөвхөн тухайн хэрэгчлэгчид зориулсан БРЭНД-ийг бүтээгч, хөгжлийн хөтөч болон ажилладаг."

Вэб сайт хийлгэсний дараа нэмэлт үйлчилгээ байгаа юу?
Модив Софт ХХК нь вэб сайт хийж хүлээлгэн өгсөний дараа сар бүрийн тогтмол үйлчилгээг санал болгодог. Манай компанийн ихэнх хамтрагч байгууллагууд ...
Дэлгэрэнгүй
Вэб сайттай болохын тулд ямар материал бэлдэх вэ?
Вэб сайттай болохын тулд юун түрүүнд вэб сайтынхаа зорилгыг тодорхой болгох шаардлагатай. Энэ вэб сайтаараа дамжуулан ХЭНД, ЯМАР МЭДЭЭЛЛИЙГ, ХЭРХЭН...
Дэлгэрэнгүй
Вэб дизайныг хэрхэн шийдвэрлэдэг вэ?
Вэб дизайн нь тухайн вэб сайт амжилттай ажиллах эсэхийг шийдвэрлэхэд чухал нөлөө үзүүлдэг. Тийм ч учраас Модив Софт ХХК нь вэб дизайн гаргахдаа маш...
Дэлгэрэнгүй
Вэб сайт хэдээр хийдэг вэ?
Манай компани уруу утасдаад шууд л “Вэб сайт хэдээр хийдэг вэ?” гэсэн асуултыг маш ихээр тавьдаг. Вэб сайт хийлгэх гэж байгаа байгуулла...
Дэлгэрэнгүй
Бидэнтэй холбогдох .
Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 3-р хороо, Замчдын гудамж 84-2 101 тоот, 16052
976-7014-6668
976-9999-3553
Modiw Soft QR code