Америкийн Лас-Вегаст хотод 2017 оны 1 сарын 5-нд болсон CES 2017 үзэсгэлэнд Алдарт Sony Корпораци нь олон гайхалтай шинэ бүтээлүүд 4K HDR телевиз, камер, home театр зэргийг танилцуулснаас нэг онцгой бүтээл нь Life Space UX проектор байлаа. Тус проектор нь бүх төрлийн төхөөрөмжүүдтэй холбогдох боломжтой ч энэ удаад ухаалаг гар утастай төгс хосолдог болсныг танилцуулсан байна. Гар утасны дэлгэцийн хэмжээг хэд дахин томруулан өндөр нягтралтайгаар таны гал тогооны ширээ, хана, тааз гээд бүх гадрага дээр тусгаж гаргахаас гадна хамгийн том онцлууштай хувьсал нь тухайн туссан гадарга дээрээ мэдрэгчийг бий болгодог байна. Энгийнээр тайлбарлавал та ухаалаг гар утасныхаа дэлгэцэн дээр хийдэг үйлдлүүдийг проектор туссан гадарга дээр хийх боломжтой болж гэнэ. Хуруу мэдрэх хэмжээ нь 23 инч ба гадарга дээр дүрсийг гаргах хэмжээ нь 80 инч хүртэл юм байна.


976-9999-3553

