• Бидний хүргэх үйлчилгээ, Вэб сайт хийх

Smart Challenge

Веб сайт хийх .

Хэрэв та бизнесийнхээ зарим нэгэн өчүүхэн хэсгийг ч гэсэн вэб сайтаар дамжуулан хийгээгүй байгаа бол маш их боломжийг алдаж байна гэсэн үг. Одоо вэб сайт гэдэг нь бизнесийн салшгүй нэгэн хүчин зүйл бөгөөд харилцагч таны бизнесийг өргөтгөх хамгийн үр өгөөжтэй хэрэгсэл юм.

Вэб сайт нь таны бизнесийн төрөл B to B, B to C байхаас үл хамааран таны бизнестэй холбогдолтой бүхий л хүмүүстэй байнгын холбоог бий болгох хамгийн чухал хэрэгсэл юм.

Модив Софт ХХК нь өнөөг хүртэл гадаад болон дотоодын олон салбарын компани болон төрийн байгууллага, олон улсын байгууллагын вэб сайтуудыг хийж ирсэн туршлага , ноу хау дээрээ тулгуурлан таны үйл ажиллагаанд хамгийн тохиромжтой вэб сайтыг хөгжүүлэн, хамтран ажиллахад бэлэн байна.

Танд ийм асуудал тулгарч байна уу?

  • Вэб сайт шинээр хийлгэе
  • Одоо ажиллуулж байгаа вэб сайтаа шинэчлэе
  • Вэб сайтаар дамжуулан компанийнхаа нэр хүндийг дээшлүүлье
  • Бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ борлуулалтыг вэб сайтаар дамжуулан нэмэгдүүлье
  • Вэб сайтаар дамжуулан гадаад харилцаагаа нэмэгдүүлье

Вэб сайт хийх ажлын дараалал

Модив Софт ХХК нь вэб сайт хийхдээ захиалагчийн байр сууринаас асуудалд хандан, хэрэглэгчийн нүдээр харан вэб сайтын хэрэглээг төлөвлөж, вэб сайтыг амжилтанд хүргэхийн тулд дараах үе шаттайгаар үйл ажиллагаа явуулдаг.

01.

Захиалагчийн шаардлага

Вэб сайт хийлгэж байгаа зорилго, тулгарч байгаа асуудал, зорилтот зах зээл зэргийг захиалагчтай сайтар ярилцан, вэб сайтын болон түүнд тавигдах техникийн шаардлагыг тодорхойлно.

Захиалагчийн шаардлага тодорхойлох
02.

Судалгаа шинжилгээ

Вэб сайтын зорилго, техникийн шаардлагад тулгуурлан тухайн салбар, зах зээл, одоогийн нөхцөл байдал, өрсөлдөөн, тулгамдаж байгаа асуудлуудын талаар судалгаа хийнэ. Энэхүү судалгаандаа үндэслэн техникийн болон онлайн арга хэрэгсэл, вэб сайтыг хэрхэн ашиглах талаар стратегийг боловсруулж захиалагчид санал болгон харилцан зөвшилцөнө.

Судалгаа шинжилгээ
03.

Вэб сайт төлөвлөлт

Хамгийн зохистой технологи, аргачлал, вэб сайтын бүтэц, вэб дизайн, вэб сайт хийх нарийвчилсан төлөвлөгөөг боловсруулан захиалагчид хүргүүлнэ.

Вэб сайт төлөвлөлт
04.

Вэб дизайн гаргах

Дээрх төлөвлөгөөний дагуу программ хангамжийн дизайн, вэб дизайн, агуулга удирдах систем /CMS/, өгөгдөлийн баазын бүтэц зохион байгуулалтыг гаргана. Вэб сайтын дизайныг хэрэглэгчид хамгийн ойлгомжтой ашиглахад хялбар байхаар төлөвлөж хуудас тус бүрээр зөвхөн тухайн захилагчид зориулсан вэб дизайн гарган захиалагчаар батлуулна.

Вэб дизайн гаргах
05.

Вэб сайт хөгжүүлэлт

Вэб сайтын дизайн, программ хангамжийн дизайн бүтцийн дагуу програмчлал, кодчлолын ажлыг хийж гүйцэтгэдэг. Программчлал хийхдээ Дэлхийн Вэб Сайтын Консерциум /W3C/ болон вэб сайтын стандартчлалын дагуу HTML кодчлолыг хийснээр өгөгдөлийг хөнгөн болгож, хайлтын системд зохистой вэб хуудсуудыг үүсгэнэ.

Вэб сайт хөгжүүлэлт
06.

Вэб сайт тестлэх, Серверт хуулах

Гүйцэтгэсэн вэб сайтаа захиалагчийн серверт байршуулан бодит агуулга болон өгөгдөлийн үүсгэн ямар нэгэн алдаа, буруу ажиллагаа байгаа эсэхийг хуудас тус бүр, үйлдэл тус бүрээр сайтар тестэлж чанарын хяналт хийнэ.

Вэб сайт тестлэх, Серверт хуулах
07.

Вэб сайт хүлээлгэн өгөх, Сургалт

Вэб сайтыг сайтар тестэлж чанарын хяналт хийсний дараа вэб сайтыг эх кодын хамт захиалагчид хүлээлгэн өгнө. Хүлээлгэн өгөхдөө агуулга удирдах систем болон вэб сайтыг ажиллуулах талаар сургалт зохион байгуулж, агуулга удирдлах системийн гарын авлагаар хангана.

Вэб сайт хүлээлгэн өгөх, Сургалт
08.

Арчилгаа, Хандалтын шинжилгээ

Вэб сайтыг захиалагчид хүлээлгэн өгснөөр энэхүү вэб сайт хөгжүүлэх төслийн ажил дуусгавар болох биш жинхэнэ утгаараа вэб сайт ажиллуулах ажил эндээс эхэлдэг. Модив Софт ХХК нь захиалагчийнхаа вэб сайтыг арчлан авч явах, мэдээлэл шинэчлэх, хандалтын тоонд  дүн шинжилгээ хийх, вэб сайтын тогтвортой ажиллагааг хангах үйлчилгээнүүдийг  үзүүлж, эргэх холбоотой ажилладаг. Мөн хамтран ажиллах явцад вэб сайтыг цаашид сайжруулан хөгжүүлэх талаар захиалагчдаа зөвлөгөө өгч вэб сайтын зорилгыг биелүүлэхийн төлөө хамтарна.

 

Арчилгаа, Хандалтын шинжилгээ
Амжилт өөд хамтдаа
Бидэнтэй холбогдох .
Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 3-р хороо, Замчдын гудамж 84-2 101 тоот, 16052
976-7014-6668
976-9999-3553
Modiw Soft QR code
Харилцагчдын сэтгэгдэл .

Миний бие болон манай баг Модивсофт компанийн хамт олонтой үр дүнтэй хамтын ажиллагаагаа үргэлжлүүлээд нэг жил гаруй хугацааг өнгөрүүлж байна. Мэргэжлийн өндөр ур чадвартай, хурдтай, бүтээлч хамт олон, байгууллага шиг санагддаг. Бид удаан хугацаанд байнгын, эргэх холбоотой хамтран ажиллаж байгаа. ...

М-Си-Эс Холдинг ХХК

М-Си-Эс Холдинг ХХК

Сайханчимэг /PR Officer/

Хурдан шуурхай , найдвартай чанартай вэб сайт хийж өгсөн та бүхэнд ажлын өндөр амжилт хүсч цаашдаа хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна. ...

М-Си-Эс Кока-Кола ХХК

М-Си-Эс Кока-Кола ХХК

Зулаа /Маркетингийн мэргэжилтэн/

Вэб урлагч "Modiw Soft" компанийн эрч хүчтэй, бүтээлч, ажлын арвин туршлагатай хамт олон захиалагч бидний хүсэлт шаардлагыг хүлээн авч цаг тухайд нь ажлыг гүйцэтгэж байгаа байдал нь хамтран ажилласан бидэнд өндөр сэтгэгдэл төрүүлж чадсан. ...

Скай Резорт ХХК

Скай Резорт ХХК

Зулаа /Маркетингийн мэргэжилтэн/

After signing the contract, they designed us a professional logo and clear visual identity; they later surpassed my expectations by working with great discipline to meet the time table we had agreed on during the negotiation step. ...

Ahlan Travel & Tourism LLC

Ahlan Travel & Tourism LLC

Ameen Alkutainy /CEO/

Вэб сайттай болохын тулд ямар материал бэлдэх вэ?
Вэб сайттай болохын тулд юун түрүүнд вэб сайтынхаа зорилгыг тодорхой болгох шаардлагатай. Энэ вэб сайтаараа дамжуулан ХЭНД, ЯМАР МЭДЭЭЛЛИЙГ, ХЭРХЭН...
Дэлгэрэнгүй
Вэб сайтыг ямар хугацаанд хийдэг вэ?
Вэб сайтыг хийх хугацаа нь тухайн вэб сайтынхаа бүтэц, хэмжээ, зорилгоос шалтгаалан  харилцан адилгүй байдаг. Бидний ажиллагаа тухайн вэб сайт...
Дэлгэрэнгүй
Вэб дизайныг хэрхэн шийдвэрлэдэг вэ?
Вэб дизайн нь тухайн вэб сайт амжилттай ажиллах эсэхийг шийдвэрлэхэд чухал нөлөө үзүүлдэг. Тийм ч учраас Модив Софт ХХК нь вэб дизайн гаргахдаа маш...
Дэлгэрэнгүй
Програмчлалын ямар хэл ашигладаг вэ?
Ямар нэгэн прорам хангамжийн ажлыг хийж гүйцэтгэхийн тулд хамгийн оновчтой програмчлалын хэл, технологийг зөвөөр ашигласан байх шаардлагатай байдаг...
Дэлгэрэнгүй
Үгсийн сан .

YouTube-нь  дэлхийн хамгийн том видео түгээх үйлчилгээ бөгөөд  Google-ээс үйл ажиллагаа эрхлэн явуулдаг. Хэрэглэгчийн видео өгөгдлийг ...

Cascading Style Sheets /CSS/ нь вэб хуудасны HTML болон XML ийн элементийг хэрхэн үзүүлэхийг заасан Даян Дэлхийн Вэбийн Консорциум /W3C/ -ийн ша...

CV гэдэг нь conversion буюу Хувирах, шилжүүлэх, өөрчлөгдөх гэсэн утгатай үг юм.

Компъютерын санах ойг RAM гэдэг. Компьютерыг асаалттай байх vед хэрэглэгдэж байгаа бvхий л мэдээлэл єгєгдєл нь энд тvр хадгалагдана. Мэдээллийг ...