Ухаалаг шийдэл

Компанийн зорилго, үйл ажиллагаанд нийцсэн ухаалаг шийдэл бүхий вэб сайтыг урлана.

Өвөрмөц дизайн

Танай байгууллагын онцлогийн харуулсан өөр хаана ч байхгүй давтагдашгүй өвөрмөц вэб дизайн.

Үйл ажиллагаа

Модив Софт ХХК нь вэбэд суурилсан программ хангамж, веб сайт хөгжүүлэлт, веб аппликейшн хөгжүүлэлтийн үйл ажиллагаа эрхлэн явуулдаг өндөр мэргэжлийн, туршлагатай хамт олноос бүрдсэн компани юм.

Мэдээ, Мэдээлэл

Мэдээллийн технологи сүүлийн үеийн хандлага болон вэб сайтын үйл ажиллагаагтай холбоотой мэдээллийг түгээнэ.

Quo non omnis expedita enim.

2024-06-25

Вэб сайт яагаад бизнест чухал байдаг вэ?

Орчин үед вэб сайт нь компанийн нүүр царай болсон. Судалгаанаас харахад анх удаа зочилж буй хүмүүсийн 94 орчим хувь нь вэбсайтын дизайнаар тухайн компанийн найдвартай байдлыг үнэлдэг гэжээ.

Laravel

Манай веб сайтуудыг бидний шаардлагын дагуу богино хугацаанд хийсэн ба өөрчлөлт, нэмэлт хийлгэх хэрэгцээ гарахад шуурхай хийж өгдөгт баярлалаа.

Энержи Ресурс ХХК

Мэдээлэл технологи хариуцсан

Миний бие болон манай баг Модив компанийн хамт олонтой үр дүнтэй хамтын ажиллагаагаа үргэлжлүүлээд 1 жил гаруй хугацааг өнгөрүүлж байна. Мэргэжлийн өндөр ур чадвартай, хурдтай, бүтээлч хамт олон байгууллага шиг санагддаг. Бид удаан хугацаанд байнгын эргэх холбоотой хамтран ажиллаж байгаа. Тиймээс ч дээрх тодорхойлолтуудыг сэтгэл дүүрэн хэлэх байна. Ялангуяа, аливаа шинэ зүйл хийх болоход амархан ойлголцож, маш түргэн шуурхай ажилладгаас гадна, Модивын залуус хамтын ажиллагаандаа үнэхээр сэтгэлтэй, санаачилгатай, хариуцлагатай байж чаддаг. Та бүхэндээ цаашдын ажилд нь өндрөөс өндөр амжилт хүсье.

М-Си-Эс Холдинг ХХК

Вэб хариуцсан ажилтан

Хурдан шуурхай найдвартай чанартай вэб сайт хийж өгсөн та бүхэнд ажлын өндөр амжилт хүсэж, цаашдаа хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна.

М-Си-Эс Кока Кола ХХК

Маркетингийн ажилтан

Хамтарч ажиллахад үнэхээр амар байлаа. Хурдан шуурхай хамтарч байсанд их баярлалаа.

Витафит Милк ХХК

Маркетингийн ажилтан

Сингапур скүүл оф Монголиа сургууль

Удирдах ажилтан

Манай компани анх 2017 онд Модив софтоор анхны вэб сайтаа хийлгэж байсан ба 2023 онд сайжруулж, өөрчилж дахин шинээр хийлгэсэн. Манай компаний үйл ажиллагааны онцлогийг шингээсэн вэб сайт хийж өгч, засвар, сайжруулалт дээр эргэх холбоотой ажилдагт таатай байдаг.

Ханбогд хурд ХХК

Удирдах албан тушаалтан

Түгээмэл асуулт хариулт

Веб сайт хөгжүүлэх болон бусад үйл ажиллагааны талаар дараах формыг бөглөнө. Бид ажлын 2 өдрийн дотор таньтай эргэн холбогдоно.

Вэб дизайн нь тухайн вэб сайт амжилттай ажиллах эсэхийг шийдвэрлэхэд чухал нөлөө үзүүлдэг. Тийм ч учраас Модив Софт ХХК нь гаргахдаа маш их ач холбогдол өгч олон талаас нь нарийн тооцоолсон вэб дизайныг гаргадаг. Бид вэб дизайн гаргахдаа бусад компаниуд ажлаа хөнгөвчлөх үүднээс ихээр ашигладаг бэлэн загваруудыг огт ашигладаггүй. Бид зөвхөн тухайн хэрэглэгчид зориулсан оригинал дизайныг гаргадаг. Дизайн гаргахдаа юун түрүүнд захиалагчийн зүгээс хүсэж байгаа өнгө, бүтэц зэргийг сайтар харилцан ярилцаж захиалагчийн хүсэлтийг аль болох тодорхой болгож түүн дээрээ тулгуурлан оригинал вэб дизайн гаргадаг. Захиалагч нь вэб дизайныг хүний нүдэнд харагдах талаас нь харж захиалдаг. Бид үүн дээр нь тулгуурлан вэб сайтын хандалт, хэрэглээ гэх мэт хүчин зүйлийг тооцоолон дизайнаа гаргадаг. Вэб дизайн нь вэб сайтыг хэрэглэж байгаа хүний хүний хувьд ашиглахад хялбар, шаардлагатай мэдээлэлдээ төөрөгдөлгүй хүрэх мөн өнгө үзэмж сайтай байх ёстой байдаг. Бид эхний удаад 2-3 хувилбараар вэб дизайн гаргаж захиалагчид үзүүлж, түүнээс нэгийг нь сонгон захиалагчийн хүсэлтийн дагуу вэб дизайнаа өөрчилдөг. Модив Софт нь захиалагчийг хүлээн зөвшөөрөх хүртэл нь вэб сайтын дизайнаа өөрчилж, захиалагчаар батлуулан, сорс кодоо бичдэг.

Вэб сайттай болохын тулд юун түрүүнд вэб сайтынхаа зорилгыг тодорхой болгох шаардлагатай. Энэ вэб сайтаараа дамжуулан ХЭНД, ЯМАР МЭДЭЭЛЛИЙГ, ХЭРХЭН ХҮРГЭЖ, ЯМАР ҮЙЛДЭЛ хийлгэх вэ гэдгээ сайтар тодорхойлох шаардлагатай. Вэб сайтын зорилгоо тодорхой болгосны дараа вэб сайтынхаа бүтцийг гаргах хэрэгтэй болно. Хэрэв анх удаа вэб сайт хийж байгаа, вэб сайтын бүтцээ хэрхэн гаргахаа мэдэхгүй бол бидэнд хандаарай. Бид вэб сайтын төлөвлөлтөөс эхлээд хөгжүүлэлт, арчилгаа хүртэл цогц үйлчилгээг үзүүлж байна. Дараа нь вэб сайтынхаа бүтэц дээр тулгуурлан хуудас тус бүр дээр тавих текст мэдээлэл, зурган мэдээлэл, видео мэдээлэл гэх мэт агуулгыг бэлдэх шаардлагатай болно. Интернэтийг маш олон хүн үзэж ашиглаж байгаа болохоор аль болох өөрийн оригинал агуулгыг бэлдэх хэрэгтэй. Ихэнх хүмүүс зураг, текст байхгүй учраас ижил төстэй вэб сайтаас хуулж тавих нь их байдаг. Энэ нь таны вэб сайтын үнэ цэнийг бууруулахаас гадна зохиогчийн эрхийн асуудал үүсгэх магадлалтай байдаг. Модив Софт нь ийм асуудлаас зайлсхийхийн бүх текст болон зурган мэдээллийг захиалагч талаар бэлдүүлдэг. Мөн үүнээс гадна вэб сайтынхаа домэйн нэр болон вэб сайтаа байршуулах вэб серверийг бэлдэх хэрэгтэй.

Ямар нэгэн программ хангамжийн ажлыг хийж гүйцэтгэхийн тулд хамгийн оновчтой программын хэл, технологийг зөвөөр ашигласан байх шаардлагатай байдаг. Модив Софт ХХК нь вэб сайт болон программ хангамжийг хурдан бөгөөд сааталгүй ажиллагаа, хамгаалалт зэргийг хангахын тулд хамгийн доорх программын хэлийн хамгийн сүүлийн хувилбаруудыг тухайн төсөлд нь тохируулан ашигладаг. Программын хэлийн хувьд PHP, Cake Framework, Yii Framework, JAVA, Jquery, HTML5, CSS3 зэргийг тухайн төсөлд тохируулан ашиглаж байна. Өгөгдлийн баазын хувьд MySQL, ORACLE, MSSQLийг ашигладаг. php laravel filament php

Вэб сайт хийгдэж дууссанаас хойш 12 сарын баталгаат хугацаатай. Вэб сайтын сорс кодод алдаа гарвал дор бүр нь засварлах хийгдсэн вэб сайтын хэвийн ажиллагааг хангана.

Админы сургалт 15-20 минутын сургалтаа авснаар өөрсдөө вэб. Сайтаа арчлах боломжтой өөрөөр хэлбэл 100 % өөрсдөө агуулга мэдээлэл зураг видео бүх агуулгыг солих боломжтой. Мөн админы сургалт нь хэдэн ч хүн авах боломжтой бөгөөд үнэ төлбөргүй.

Баталгаат хугацаа дууссаны дараа вэб сайтын сорс кодын алдаа гарсан ч бид эргэх холбоотой ажилладаг.

Хэрвээ харилцагч өөрөө хүсвэл засвар үйлчилгээний гэрээ хийгээд, харилцагчийн өмнөөс вэб сайтыг арчилж текст зураг мэдээллийг солих боломжтой. Солиулах мэдээллээ манай компанийн мэйл рүү ирүүлнэ. 3 сар тутамд нэг удаа тайлан мэйлээр илгээнэ.

Вэб сайт эцэслээд дууссаны дараа таблет болон мобайл тохиргоо хийгдэн шалгуулж хүлээлгэн өгнө. Энэ бүх ажил хийгдэж дууссаны дараа харилцагчийн сонгосон серверт байршуулан хүлээлцдэг. Төхөөрөмжид ээлтэй болгох тохиргооны төлбөр нь вэб сайт хийлгүүлж байгаа нийт төлбөрт орсон байдаг.

Цэс